“Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөлт” сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-21 13:05:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөлт” сэдэвт сургалт зохион байгууллаа.


Сургалтыг гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Онцгой байдлын ерөнхий газар хамтран 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Боловсрол соёлын газрын алба хаагчид болон аймгийн төвийн 5 ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сурагчид нийт 36 хүн хамрагдлаа.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэмийг баримтлан ажиллаж байна. Энэ хугацаанд тус аймагт хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн дуудлага бүртгэгдээгүй байна.


相关新闻