Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 87,1 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 87,1 хувьтай хангагдаад байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор тус аймаг нийт 4650 тн өвс, 1230 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэйгөөс аймгийн нөөцөд 424 тн өвс, 130 тн тэжээл, сумдад 924 тн өвс,196,7 тн тэжээлийн нөөцтэй байгаа аж.
Харин аймгийн Засаг
даргын захирамжаар малчин, мал бүхий иргэд
138.2 мянган тн хадлан, 36.1 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгавар
өгснөөс одоогийн байдлаар 81.1 мянган тн өвс, 41079.1 тн ногоон тэжээл,
14700.5 тн гар тэжээл, 6478 тн үйлдвэрийн тэжээл тус тус бэлтгэн нөөцөлжээ.
Ийнхүү өнөөдрийн
байдлаар малын усан хангамж 99.7 хувь, худгийн бэлэн байдал 99.1 хувь, малчин
өрхийн өвөлжилтийн бэлтгэл 93,5 хувьтай тус тус хангажээ.