Арвайхээр сумын Төлөөлөгчид цахимаар хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит II хуралдаан цахимаар хуралдаж байна.
Хуралдааны эхэнд Арвайхээр сумын Засаг даргын 2020-2024
оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг үнэлэх хяналт-шинжилгээ,
үнэлгээний шалгуур үзүүлэлтийг баталлаа. Тус хөтөлбөрт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой
залгамж чанарыг хангах зарчмыг баримталж,
орон нутгийн хүн амыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгэм, засаглал, ногоон хөгжлийн
бодлого, "Ковид-19" цар тахалтай тэмцэхэд чиглэсэн таван бүлэг, 45 зорилт, 197 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Хуралдаанаар
сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны
газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Соёлтой иргэн-Цэвэр хот” зорилтот жилийн
ажлыг үнэлэх, 2021 оныг зорилтот жил болгон зарлах, сумын 2020 оны төсвийн
хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсвийг тус тус хэлэлцэн баталж
байна.