Сансрын анхны нисгэгч Ю.А.Гагарины цээж баримлын нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баяр энэ онд тохиож байгааг тохиолдуулан өнөөдөр Ю.А.Гагарины цээж баримлыг ШУА-ийн Хубилай хааны нэрэмжит одон орон, геофизикийн хүрээлэнгийн сансар, од эрхсийн ордонд байршууллаа.
Хөшөөний нээлтэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Азизов Искандер Кубарович, БНУУ-ын Элчин сайд, ноён Мадари Акош, хүндэт зочид ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол Улсын баатар, ОХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, сансрын нисэгч Берталан Фаркаш нар болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчид уригдан оролцлоо.
Д.Өлзий