Отроор өвөлжиж байгаа малчдад нүүрс хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-17 14:23:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Отроор яваа малчид хүнс тэжээл, түлээ нүүрсний хомсдолд орж байгаа тул аймгийн удирлагууд, УИХ-ын гишүүд хамтран Архангай, Булган, Төв, Сэлэнгэ аймагт отроор өвөлжиж байгаа 950 орчим малчин өрхөд нүүрс хүргэх ажлыг энэ сарын 19-нөөс эхлэн зохион байгуулахаар боллоо.

Булган аймгийн Гурванбулаг, Могод сумын чиглэлд УИХ-ын гишүүн Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Булган аймгийн Дашинчилэн, Бүрэгхангай, Рашаант, Баяннуур сумын чиглэлд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга А.Ишдорж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Төв аймгийн Цээл, Угтаал, Заамар чиглэлд УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдоржоор ахлуулсан ажлын баг тус тус ажиллахаар хуваарь гарсан байна. 

Аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7-15 см орчим цастай байна. 12 дугаар сар гарсаар эрс хүйтэрч, шөнөдөө хасах 34 градус хүрч байгаа юм. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дөрвөн мянга орчим мал хорогдоод байна. 


相关新闻