Иргэнд газар өмчлүүлэх энэ жилийн төлөвлөгөө 59,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-17 13:04:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил иргэнд газар өмчлүүлэх Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 59,9 хувьтай байна.

Монгол Улсын  Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдэд хуучин эзэмшиж байгаа хашааны 25,92 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар энэ онд эзэмшиж буй газраа өмчилж авах 75 иргэний өргөдлийг хүлээн авч, 15,55 га газрыг аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр өмчлүүлжээ.

-Иргэд хүсэлтээ гаргахгүй байгаа учир газар өмчлөлийн явц муу байна. Манай байгууллагаас хүчээр газар өмчлүүлэх ажил зохион байгуулах боломжгүй гэж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга С.Наранбаатар тайлбарлалаа.

相关新闻