СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-12-16 16:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгохоор шийдлээ.


70 жилийн түүхтэй тус сургууль дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлч бэлтгэдэг салбарын ууган сургууль юм.  Анх 1945 онд уран зураг, уран баримал мэргэжлийн  хоёр анги, 19 сурагчтай хичээл сургалтаа явуулж эхэлсэн бол  одоо уран зураг, зураасан зураг, уран баримал, хувцас дизайн, фото арт гэсэн үндсэн таван хөтөлбөрийн хүрээнд 14 мэргэжлээр сургалт явуулж байна.


Тус сургуулийг үндэслэн байгуулагчийн нэг, Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт Д.Амгалан багшийн нэрэмжит урланг түүний 80 насны ойн босгон дээр сургуулийн захиргаа, гэр бүлийнх нь санаачилгаар 2013 онд байгуулсан юм. Энэхүү урланд түүний отгон шавь Ц.Баттөр, багшийнхаа залгамж халааг үргэлжлүүлэн уран зургийн мэргэжлийн багшаар ажиллаж байна.

相关新闻