Аймгийн Нэгдсэн эмнэлэг хамгаалах хэрэгслийн 15 хоногийн нөөцтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Нэгдсэн эмнэлэг одоогоор хамгаалах хувцас, хэрэгслийн 15 хоногийн нөөцтэй
байна гэж тус байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Маншүк хэллээ.
Түүний тайлбарласнаар, халдварт өвчин
гарлаа гэхэд Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд дээрх нөөцийг ашиглаж
ажиллана. Нөөц бүрдүүлэх асуудал нэлээн хүндхэн байгаа гэдгийг тэрээр
онцлов.
Одоогоор эмнэлгийн Ковидын тасагт 2,
нийтдээ 6 амьсгалын аппарат байна. Энэ бол хангалттай түвшинд биш
хэмээн нэмж хэллээ.
Түүнчлэн "Ковид-19" цар тахлаас урьдчилан
сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолой болон Мэдрэлийн тасгийг чөлөөлж, нийтдээ
66 орыг бэлэн байлгаж байгаа ажээ.