Сумдын дарга нарт үүрэг чиглэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өрхийн орлого
буурч, хүнсний хомсдолд орсон 3600 өрх айлд хүнсний дэмжлэг үзүүлэх, холын
аймаг, сумдад оторлож яваа малчин өрхүүдэд нүүрс хүргэх, өөрийн аймагтаа
өвөлжиж байгаа малчдад өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох шийдвэр хэрэгжиж
байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж, ХХААГ-ын дарга
С.Цэдэнбалжир нар сумдын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Аймгийн Онцгой комиссын дээрх
шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх, нутгаасаа хол газар яваа малчидтайгаа утсаар
холбогдож, сэтгэл санааны дэм үзүүлэх, мал тооллого болон бусад судалгаа
мэдээллийг үнэн бодитой гаргах, зорилтот жилийн хүрээнд 100-аас доошгүй га
талбайг хашаалж, ногоон тэжээл тарихад бэлтгэх зэрэг олон үүрэг даалгаврыг энэ
үеэр өгсөн юм.
Харин сумдын дарга нарын зүгээс малчдаа
эргэж тойроход унааны дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа. Зарим сумын ИТХ-ын
дарга, Засаг дарга нарын унааг сэлбэх, шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд ирэх
онд зарим сумын дарга нарын унааг шинэчлэхээр төсөвт тусгасан болохыг аймгийн
Засаг дарга хэлж байв.