Залуу судлаачид цахимаар сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-12-15 10:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-иас судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Төслийн удирдагч бэлтгэх ба төслийн санал боловсруулах арга зүй эзэмшүүлэх ” цахим сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалт судалгааг санхүүжүүлэгч байгууллагууд, тэдгээрийн судалгааны төслийн санал боловсруулах зарчим, үе шат, судлаачид тавих шаардлага, оролцох боломж, үр өгөөжтэй хамтран ажиллах хэлбэр, судлаачдын идэвх санаачилгыг дэмжих, урамшуулах боломжууд, судалгааны төсөл авч хэрэгжүүлэх арга, туршлага, мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэжээ. 

 

Сургалтад ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн 50 орчим залуу судлаач хамрагдав. Сургалтад ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Ази Номхон далайн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны сүлжээ, Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо, Ирээдүйн дэлхий хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн төв, ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн,  байгаль орчны судалгаа, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн, “Номын сангуудын консерциум, мэдээллийн төв” ТББ  зэрэг байгуулагаас төлөөлөгчид онлайнаар мэдээлэл өгсөн юм.

相关新闻