525 өрхийн 777.4 мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-13 13:44:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 525 өрхийн 777.4 мянган толгой мал отроор өвөлжиж байна.


Тодруулбал, аймгийн хэмжээнд Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт дөрвөн сумын 273 малчин өрхийн 307.8 мянган толгой мал /адуу 6.6, тэмээ 3.9, үхэр 2.5, хонь 81.2, ямаа 213.6/ өвөлжиж байгаа бол хилийн зурваст хоёр сумын 101 өрхийн 69.0 мянган толгой мал /адуу 1.6, тэмээ 1.2, үхэр 1.8, хонь 5.8, ямаа 58.6/ мал өвөлжиж байна. Харин Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 1 сумын 15 өрхийн 4.6 мянган толгой мал /адуу 0.07, үхэр 0.03, хонь 1.9, ямаа 2.6/ нутаглаж байгаа ажээ.  

Мөн өөр аймгийн нутагт 10 сумын 123 өрхийн 62.7 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 13 сумын 621 өрхийн 333.3 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа тухай ХХААГ-аас мэдээллээ.



相关新闻