Булган аймгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
ИТХ тус аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан бөгөөд 15 зорилтын 132 арга
хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Аймгийг
хөгжүүлэх ирэх оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 36,2 тэрбум төгрөгийн төсөл
арга хэмжээг гүйцэтгэх шаардлагатай гэж аймгийн Засаг даргын орлогч
Д.Жаргалсайхан мэдээллээ. Тус аймгийг хөгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг
хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эх үүсвэрээр нь ангилж үзвэл, улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар 60 арга хэмжээг буюу нийт арга хэмжээний 31.4, орон нутгийн төсвөөс 81 арга хэмжээ буюу 42.4
хувийг санхүүжүүлэх юм. Мөн аймгийн 2021 оны хөгжүүлэх төлөвлөгөөний 40 арга
хэмжээг буюу 20.9 хувийг төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, 10 арга хэмжээ буюу 5.2
хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тооцсон байна.