Өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай улаас 19 тамирчин өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-11 17:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбооны Ази, Америк, Африк, Европ гэсэн дөрвөн тивийн 114 улсын нийт 1380 өсвөрийн шилдэг шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр таван насны ангиллаар өрсөлдөнө.


Дэлхийн Шатрын Холбоо болон Гүрж улсын Шатрын Холбооноос хамтран зохион байгуулж буй тус тэмцээн 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны охид, хөвгүүдийн нийт арван ангилалд цахимаар оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.


Уг тэмцээн нь тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээр эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 28-30-нд Африк тив, 12дугаар сарын 2-4-нд Америк тив, 12 дугаар сарын 7-9-нд Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээн тус тус болж өндөрлөсөн бол Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 11-13-нд буюу өнөөдрөөс эхлэн зохион байгуулан өсвөрийн шатарчид өрсөлдөж эхэлжээ.


Монгол Улсын хувьд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд дор нэр дурдсан 19 өсвөрийн шилдэг тамирчид оролцоно.


9-10 нас /охид/ - Г.Урангоо /Гадаад чансаа: 1233/

9-10 нас /охид/ - Н.Содгэрэлт /Гадаад чансаа: 1148/

9-10 нас /хөвгүүд/ - Б.Дүүрэнхишиг /Гадаад чансаа: -/

11-12 нас /охид/ - Э.Энхрий /Гадаад чансаа: 1421/

11-12 нас /охид/ - ДШХДМ Д.Өнөрзул /Гадаад чансаа: 1462/

11-12 нас /хөвгүүд/ - ДШХДМ Б.Тэнүүнболд /Гадаад чансаа: 1753/

11-12 нас /хөвгүүд/ - ДШХДМ Э.Азжаргал /Гадаад чансаа: 1684/

11-12 нас /хөвгүүд/ - Б.Ананд /Гадаад чансаа: 1965/

13-14 нас /охид/ - ДШХДМ Б.Амин-Эрдэнэ /Гадаад чансаа: 1425/

13-14 нас /охид/ - ДШХМ Д.Мөнхзул /Гадаад чансаа: 1991/

13-14 нас /охид/ - ДШХДМ Г.Халиунаа /Гадаад чансаа: 1899/

13-14 нас /хөвгүүд/ - Б.Отгонбаяр /Гадаад чансаа: 1411/

15-16 нас /охид/ - Н.Цогзолмаа /Гадаад чансаа: 1895/

15-16 нас /охид/ - ДШХМ Б.Алтантуяа /Гадаад чансаа: 2263/

15-16 нас /хөвгүүд/ - ДШХМ Г.Амартүвшин /Гадаад чансаа: 2350/

15-16 нас /хөвгүүд/ - ДШХМ С.Чингүүн /Гадаад чансаа: 2269/

17-18 нас /охид/ - ДШХМ Н.Наран-Эрдэнэ /Гадаад чансаа: 2055/

17-18 нас /хөвгүүд/ - ДШХМ Г.Булганхан /Гадаад чансаа: 2017/

17-18 нас /хөвгүүд/ - ОУМ С.Ган-Эрдэнэ /Гадаад чансаа: 2419/


Тоглолт өнөөдөр /12 дугаар сарын 11/ Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.


Монголын баг, тамирчдын өргүүдийг www.facebook.com/ABChessLiveStream фэйсбүүк хуудсаар тайлбартайгаар шууд дамжуулан үзүүлэх юм.

相关新闻