БТС-ын салбарын төрийн байгууллагуудын ээлжит цахим хурал боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо 21 аймаг, нийслэл, дүүргийн газар, хороодтой ээлжит цахим хурлыг лхагва гарагт зохион байгууллаа.
Хуралд харьяа байгууллагын удирдлага, биеийн тамирын арга хэмжээ болон спортын тэмцээн, наадам хариуцсан хариуцсан нийт 83 албан хаагч оролцлоо.
Цахим хуралд БТСУХ-г
төлөөлж Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга, Биеийн
тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан нар оролцож, салбарын
2021 оны биеийн тамир, спортын үйл ажиллагааг танилцуулсан юм. Тодруулбал: 2021
онд зохион байгуулагдах тэмцээн, наадам, Спортын стандартын хэрэгжилт, хяналт,
Төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, Спортын сургалт, дасгалжуулалт,
Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах
тухай /зорилтот бүлэг тус бүрээр/ мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Спортын үйл ажиллаагааны хүрээнд БТС-ын салбарын стандарт, тэмцээн, наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014, 2015 оны Өвлийн болон Үндэсний, багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, Дасгалжуулагчийн төгсөлтийн дараах сургалт талаар зөвлөлдөв.
Харин нийтийн биеийн тамирын үйл ажиллагааны хүрээнд өртөөт марафоныг үндэсний хэмжээнд зохион байгуулах, алхалтын өдрийг жилд 2 удаа зохион байгуулах, хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, спорт хамтлагтай хамтран ажиллах, Иргэдийн дунд спорт аялалуудыг төрөл бүрээр нь төлөвлөх, Үндэсний хэмжээнд өглөөний дасгалыг хэвшүүлэх, Үнэгүй фитнессийн салбаруудыг байгуулах, Спортын клубын магадлан итгэмжлэл зэрэг үндсэн асуудлуудаар хэлэлцүүлэг хийж, харьяа байгууллагуудыг төлөвлөгөөндөө нягт тусган ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Биеийн тамир, спортын
салбарын төрийн байгууллагуудын цахим хурлыг 7 хоног бүр зохион байгуулна.