"Борнуур" ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-08 17:25:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Борнуур" ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ сарын 23-нд цахимаар хийхээ мэдээлжээ. Хурлаар:

  • Компанийн санхүү үйл ажиллагааны тайлан,
  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах,
  • Ногдол ашиг тараахгүй тухай ТУЗ-ийн шийдвэр,
  • Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох талаар хэлэлцэх аж. 

Тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч хурлын ирц бүрдээгүй хойшилсон тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулаад байв. 


相关新闻