Дархан, Архангай аймагт суралцаж байгаа оюутнуудаа татан авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар Дархан-Уул, Архангай аймагт байгаа Баянхонгор аймгийн харьяат оюутан залуусаа татаж авах асуудлыг хэлэлцэв.
Дархан-Уул аймагт Баянхонгор аймгийн харьяат 33 оюутан, Архангай аймагт 10 гаруй оюутан залуус байгаа юм байна. Тус оюутнуудаас тухайн орон нутгууд PCR-ийн шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр үлдсэн бүх оюутныг хамруулж дуусгах аж.
Иймээс хугацаа алдалгүй харьяат иргэдээ татаж авах асуудлыг Баянхонгор аймгийн Онцгой комисс хэлэлцсэнээр Авто тээврийн төвөөс зорчигч тээврийн автобус, унаа тэргийг тухайн орон нутгууд руу өнөөдөр гаргахаар тогтлоо.
Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн чиглэлд явах тусгай үүргийн автобус Авто тээврийн төвөөс өнөөдөр 15:00 цагт хөдөллөө. Тус автобусаар Дархан-Уул аймгийн регистер, хаягтай харьяат иргэд тархвар судлалын асуумжаа бөглөн нутаг буцаж байгаа юм.
