"Боинг" компани гадаад дахь анхны салбараа Хятадад байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-28 18:12:06

БНХАУ-ын дарга Си Зиньпин Америкт айлчлах үеэр  Хятад, Америкийн иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааны талаархи бичиг баримтад гарын үсэг зурсан нь айлчлалын анхны  гэрээ болсон юм.

Хятадын агаарын тээврийн тоног төхөөрөмжийн корпораци, Хятадын Банкны лизинг банк, Хятадын улсын лизингийн банк “Боинг” компанитай  Боинг маркийн 300 нисэх онгоц худалдан авах гэрээ байгуулав.

 Мөн Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо, “Боинг” компани  “Иргэний зориулалттай онгоцны аж үйлдвэрийн бүх талын стратегийн  хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав. Үүнд ирэх таван жилд иргэний агаарын тээврийн салбар дахь  хамтын ажиллагааны агуулга чиглэлийг тусгажаа.

Мөн Хятадын  Худалдааны онгоцны компани,”Боинг” компани хамтын хөрөнгөөр “Боинг 737” загварын онгоцны угсралтын төв байгуулахаар тохирчээ. Хятадад угсрах  эдгээр онгоц шууд Хятадын зах зээлд нийлүүлэгдэх бөгөөд  Хятадын дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах юм. "Боинг"  компанийн тооцоолсноор ирэх 20 жилд Хятадын зорчигчид  3 дахин нэмэгдэх ба  1 их наяд долларт хүрэх ажээ. Сүүлийн жилүүдэд Хятадын иргэний агаарын тээврийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд  2015 оны байдлаар  "Эйр чайна", "Хайнаний агаарын тээврийн компани", "Өмнөдийн агаарын тээврийн компани” -иудын ашиг 700 дахин өссөн байна.

Боинг компанийн хамгийн том гадаад зах зээл Хятад юм. 2014 онд тус компани  Хятадад 115 онгоц, түүнчлэн   ирэх 10 жилд  Хятадад 400 гаруй онгоц нийлүүлэх захиалга аваад байна.  Мөн  Боинг анхны гадаад дахь  салбараа Хятадад байгуулахаар болжээ.

БНХАУ-ын Үндэсний хөгжил  шинэчлэлийн хорооны нарийн бичгийн дарга Жан Яньшэн Хятад Америкийн нисэх онгоц үйлдвэрлэлийн  хамтын ажиллагаа нь Хятадын энэ салбар дахь   үйлдвэрлэлийн ийн  хөгжлийн төвшинг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Хятадын өөрийн үйлдвэрлэсэн нисэх онгоцны брэндтэй болох нь бидний гол зорилго  юм гэжээ.

2012 оны 3 дугаар сарын 6 нд  Хятадын худалдааны онгоцны компани,  "Боинг" компанитай хамтын ажиллагааны  хэлэлцээр хийж Бээжин хотод  эрчим хүчний хэмнэлттэй технологийн төв байгуулахаар тохирсон байдаг.  Хоёр талын хамтын хөрөнгөөр  байгуулсан энэхүү технологийн төв нь  хүлэмжийн хийн ялгаралтыг  бууруулах,түлшний үр ашгийг сайжруулах эрдэм, шинжилгээ судалгааны хөтөлбөр юм.

Одоогийн байдлаар  Хятадын худалдааны онгоцны компани  ARJ 21  болон  C919 онгоц үйлдвэрлэх судалгаа хийж байгаа ба  ARJ 21 загварын онгоцыг  энэ оны сүүлээр Чэн Дөү- гийн  иргэний агаарын компанид нийлүүлэх аж. C919 загварын том  онгоц нь  ирэх жилд гарахаар төлөвлөж байгаа ба 150 хүний суудалтай,  Боингтой өрсөлдөхүйц юм байна.

Бээжин хот.Д.Энхчимэг

相关新闻
注释