Беларусийн Үндэсний олимпын хороонд хориг тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооноос улс төрийн үзэл бодлоор нь тамирчдыг хавчин гадуурхаж, хүчээр цагдан хорьсон Беларусийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Александр Лукашенко болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн ОУОХ-ны шугамаар зохион байгуулах бүх үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бүрмөсөн хасаж, тус улсын ҮОХ-ны гишүүнчлэлд түр хориг тавилаа хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.
Харин “Токио-2020” олимпийн
наадамд оролцох эрх хүртсэн болон эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчдад үзүүлэх
тэтгэлэг, бусад тусламжийг ОУОХ нь өөрсдөө шууд хариуцахаар шийдвэрлэжээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч
Томас Бах, Беларусийн ҮОХ-ны сонгуулийг зохион явуулж, 2021 оны I2 дугаар caрын
дотор шинэ Гүйцэтгэх зөвлөл, удирдлагыг ил тод, ардчиллын зарчмаар сонгох
шаардлага тавьсан байна. Беларуссийн тамирчид 1992 оноос бие даан олимпын
наадамд оролцсон юм. Тус улсын баг тамирчид зуны олимпын 13 төрлөөр 78 медаль,
өвлийн олимпод 3 төрлөөр 18 медаль хүртсэн байна.
Ташрамд дуулгахад, өнгөрсөн саруудад Монголын
биатлоны баг тамирчид Беларусийн Раубичи өвлийн спортын баазад 3 сарын
хамтарсан бэлтгэл хийсэн юм.