Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 50 ХК-ийн хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болов. Энд нийт 101,790,678.56 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 50 компанийн 673.270 хувьцааг 101,790,678.56 төгрөгөөр арилжжээ.
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 90 компанийн бондыг нийт 9.1 сая төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 58.786 нэгж эрхийг нийт 6,206,258.72 төгрөгөөр арилжив.
12 дугаар сарын 4-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,606,301,267,270.06 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,687.79 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.78 хувиар өссөн үзүүлэлттэй байна.