Гурилын үнэ өнгөрсөн оныхоос 11,3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-07 13:36:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт 1 кг нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1240 төгрөг, 1 шуудай /50 кг/ гурил 62 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин 2019 оны мөн үед 1 кг гурил 1100 төг, шуудай гурил 55 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нэг жилийн дотор 11,3 хувиар өсжээ.

Гурилын үнийн өсөлтийг ард иргэд «цар тахлыг далимдуулж үнийг нэмсэн» гэж шүүмжилж байгаа. Гурилын бөөний худалдаа эрхлэгчид «замын зардал өссөн, гурил үйлдвэрлэгчид жил бүрийн өдийд хураасан ургацаа хатаадаг тул нийлүүлэлтээс хамааран үнэ тодорхой хэмжээгээр хэлбэлздэг» хэмээн тайлбарлаж байна.   

相关新闻