ИТХ-ын II хуралдаанаар найман асуудлыг авч хэлэлцэн батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-04 23:02:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан 12 дугаар сарын 4-нд болсон бөгөөд анх удаа танхимын болон цахимаар хосолсон хэлбэрээр боллоо. 


Энэ удаагийн хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 33 төлөөлөгч танхимд суун, 6 төлөөлөгч цахимаар оролцож 95.12 хувийн ирцтэй оролцжээ.

Харин хуралдаанаар нийт найман асуудлыг авч хэлэлцэн баталсан юм.  

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай

2. Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын ажиллах журам, чиг үүрэг, бүрэлдэхүүн батлах тухай 

3. Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэл батлах тухай

4. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

5. Аймгийн 2021 оны төсөв батлах тухай

6. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай

7.Зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах 

8. ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоонд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Ирэх онд Говь-Алтай аймагт 71 тэрбум төсөвлөснийг ИТХ баталж, Төсвийн захиран зарцуулагчдад эрхийг олголоо. 

Мөн 2021 онд Орон нутгийн хөгжлийн санд 9,8 тэрбум төгрөг батлагдсан байна.

Дэлхий нийтэд COVID-19 цар тахал тархаж, эдийн засаг хүндэрсэн ч төлөвлөсөн ажил, арга хэмжээгээ хийж хэрэгжүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай цаг төлөөлөгчдийн өмнө тулгарч, тойрогтоо ажиллах хүчээ улам нэмэгдүүлэх хүлээлт үүсэж байгааг оролцогчид онцолж байсан юм.


相关新闻