"Бөөний худалдаа", "Шарын гол"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 3-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 22,338,894.03 төгрөгийн үнийн дүнтэй 249.598 хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Бөөний худалдаа" (BHL+14.44%) болон "Шарын гол" ХК (SHG+14.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" (SHV-10.00%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-6.24%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 2720 нэгж эрхийг нийт 286.959 төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 17658.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,338,287,785.34 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.