Шуурхай бүлэг Эрээнцав боомтод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-03 18:15:05

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай бүлэг Эрээнцав боомтод ажиллаж байна. Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын нэгний өдрөөс нээн ажиллуулах болсонтой холбоотойгоор зөвлөгөө, чиглэлээр хангаж байгаа аж.

Тодруулбал, коронавирусний халдвар хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар хангаж байна гэв.

Шуурхай бүлгийн ахлагчаар МХЕГ-ын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн даргаар Б.Хосбаяр, гишүүдээр ТЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Б.Ганбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Хилийн 0275 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Баттулга, УБТЗ-ын ХНН-ийн Хяналтын албаны тээвэр зохион байгуулалт хариуцсан хяналтын байцаагч Л.Пүрэвсүрэн, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Н.Батхуяг, Э.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй бүлэг томилогдон ажиллаж байна.

相关新闻