Уулын Карабах руу 23 мянга гаруй дүрвэгч буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-30 13:47:12

МОСКВА. /Kommersant/. ОХУ-ын энхийг сахиулагчдын дэмжлэгтэйгээр нэг өдрийн дотор 2431 дүрвэгч Арменийн нутаг дэвсгэрээс Уулын Карабах руу буцаж очжээ.


Арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш Уулын Карабахын нийт 23 мянга гаруй оршин суугч гэртээ харьсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Түүнчлэн зааглах шугамын дагуу гал зогсоох дэглэм хэрэгжиж, ОХУ-ын энхийг сахиулах хүчин, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг үйл ажиллагаагаа уялдуулан цогцоснуудыг эрэн хайх, солилцох ажиллагааг үргэлжлүүлж байгааг онцлон тэмдэглэв.  


Уулын Карабахт гал зогсоох тухай хэлэлцээрийг Азербайжан, Армени, ОХУ-ын хооронд 11 дүгээр сарын 9-нд байгуулсан юм. Хэлэлцээрт тусгаснаар Азербайжанд Уулын Карабах болон түүний зэргэлдээх нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг шилжиж, Орос энхийг сахиулагчдаа илгээх бол Армени цэргүүдээ татах юм.

 

相关新闻