Ирэх онд улсын төсвийн 30,990.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-19 21:12:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30,990.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 41 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт хийнэ.


Үүнээс гадна

1.Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөс Говь-Алтай аймгийн сумдын ОНХС-нд олгох дэмжлэг, урамшуулал 359.6 сая төгрөг,  

2.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс ОНХС-д олгох орлогын шилжүүлэг 9,8 тэрбум төгрөг

3.Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 12,9 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс шийдвэрлэхээр болжээ.

Говь-Алтай аймагт өнгөрсөн дөрвөн жилд нийт 300 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 гаруй томоохон бүтээн байгуулалт, 100 гаруй төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудын ажил үргэлжлэн хэрэгжиж байна.


相关新闻