Б.Обамагийн ном борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-19 13:36:19

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Зорьсан газар” (A Promised Land) номын нэгдүгээр боть худалдаанд гарсан эхний өдөртөө борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ.


АНУ, Канадад мягмар гарагт худалдаанд гарсан энэ ном эхний өдөртөө 887 мянга хувь борлогдсон байна. Энэ үзүүлэлт нь хэвлэл, аудио болон цахим хэлбэрээр борлогдсон бүх үзүүлэлтийг багтаажээ.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн энэхүү бүтээлийнх нь борлуулалтын үзүүлэлт түүний гэргий Мишель Обамагийн “Becoming” дурсамжийн номынх нь борлуулалтаас ялимгүй давжээ. 2018 онд худалдаанд гарсан "Becoming” дурсамжийн ном эхний өдөртөө 725 мянга гаруй хувь борлогдсон юм.


 “Зорьсон газар” номын нэгдүгээр боть 768 хуудастай бөгөөд 25 орны хэлээр хөрвүүлэгджээ. Номыг нь хэвлэх эрхийг “Penguin Random House” хэвлэлийн газар 2017 онд авч байсан бөгөөд гэрээний үнэ 60 сая ам.долларыг давсан байна. Өмнө нь Б.Обама шилдэг борлуулалттай “Dreams From My Father, 1995”, "Audacity of Hope” нэртэй хоёр ном гаргаж байжээ. 

相关新闻