Захирамжийг зөрчсөн хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-17 23:07:37

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Улс орны хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргасан архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон захирамжийг хоёр аж ахуйн нэгж зөрчжээ.

Аймгийн Цагдаагийн газраас тус хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газарт,  худалдан борлуулж байсан архи согтууруулах ундааг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн байна. Цаашид иргэд аж ахуйн нэгж байгууллага бүр улс, аймаг, сумын Онцгой комиссоос гарч буй тогтоол шийдвэрийг биелүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн анхааруулж байлаа.

相关新闻