Хүүхдүүд худгаас ус авч, амны хаалтгүй үйлчлүүлэх зөрчил илэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-17 14:16:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан Арвайхээр сумын Засаг даргын 2020 оны А/201 дугаар захирамж гарч, 18 хүртэлх насны хүүхдүүдийг гэрээс гаргахыг хориглосон.

Энэ хүрээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Шүүхийн шинжилгээний алба, Зэвсэгт хүчний 256-р ангийн алба хаагчид болон Арвайхээр сумын 13 багийн иргэдийн Нийтийн Хурал, багийн Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч зэрэг 56 албан хаагч гудамж, зам талбайн хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд хяналт тавьж байна.

Хэдийгээр хөл хөдөлгөөн эрс намжсан ч гэр хорооллын айл өрхүүдийг унд, ахуйн хэрэглээний усаар хангадаг худгуудад хүүхдүүд, иргэд амны хаалтгүй үйлчлүүлэх, олноор бөөгнөрөх зөрчил гарч байгаа аж. Иймд аймгийн Онцгой комиссоос “Онги - Ус суваг” ОНӨАТҮГ-т үүрэг өгч, халдвар хамгааллын дэглэм, заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг шаардлаа. 

相关新闻