Австралийн Ерөнхий сайд Японд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй хэлэлцээ хийхээр тус улсад мягмар гарагт
хүрэлцэн очно.
Австралийн Засгийн
газрын мэдээлснээр, С.Моррисон хоёр өдрийн айлчлалынхаа эхний өдөр С.Ёшихидэтэй
коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн
талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн удирдагчид цар
тахлын улмаас хязгаарлагдаад буй хоёр орны хоорондын зорчих хөдөлгөөний талаар болон
Японы Өөрийгөө хамгаалах хүчин, Австралийн Зэвсэгт хүчний хамтран ажиллах
боломжийн тухай хэлэлцэх төлөвтэй байгаа ажээ.
Австрали
худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-тай өрнүүлж буй харилцаа нь хурцдаж буй энэ үед Японтой
эдийн засаг, аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаа бололтой байна.
Энэ оны дөрөвдүгээр
сард С.Моррисон коронавирусний гарал үүслийг тогтооход бие даасан мөрдөн шалгах
ажиллагаа явуулах шаардлагатай гэх саналыг гаргажээ. Харин БНХАУ үүнд эрс
хариу үзүүлж, Австралийн махан бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тогтоосон
юм.