Дотуур байранд байгаа сурагчдыг хүргэх ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-16 22:56:39

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комисс өнөөдөр буюу 2020.11.16-ны орой хуралдаж, 20.30 цагт дууслаа. Энэ хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав.


- Бүх нийтийн бэлэн байдлын 2020.11.17-ны 06.00 цагт дуусах хөл хориог ирэх 12 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сунгав.


- Дээрх хугацаанд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглов.


- Хүнсний дэлгүүр, бөөний төвүүд, супермаркетуудын ажиллах цагийн хуваарийг 10.00-19.00 цаг хэвээр үлдээв. 


- Улаанбаатараас аймагт хувь, албаны ажлаар ирсэн хүмүүс болон оюутнуудыг даруй буцаахаар болов.


- Аймгийн төвд ирж эмнэлгийн үйлчилгээ авсан хөдөө сумдын иргэдийг сумын Онцгой комисстой нь ярилцаж, буцаахаар болов.


- Хөдөөнөөс айлд болон дотуур байранд байсан сурагчдыг сумын Онцгой комисстой нь ярилцаж, 2 чиглэлд автобусаар хүргэж өгөх ажлыг эхлүүллээ. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдийг сумдад хүргүүлжээ.


- Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Эрдэнэбулган сумын төвд аймаг, сумын иргэдийн мах борлуулах ажиллагааг хориглоогүй ба зөвхөн мах тээвэрлэсэн машинаар хүнсний барааг татан авна.


- Цагаан даваа, Сангийн толгой, Цагаан хаалганы постод тусгай талбай гаргаж, идэш солилцуулахаар боллоо.


相关新闻