“Алтаргана-2016” бага наадмын шилдгүүд “Их наадам”-д оролцох эрхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙБуриад түмний “Алтаргана-2016” бага наадмаас шалгарсан авьяастнууд ирэх 7 сард ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Алтаргана-2016” их наадамд оролцох эрхээ гардан авлаа.
Тус бага наадам өдгөөгөөс 22 жилийн өмнө Хэнтий аймгийн Дадал суманд анх зохион байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд түүнээс хойш уг наадмыг 2 жилд нэг удаан зохион байгуулж байхаар тогтжээ. Харин энэ жил Батширээт суманд боллоо.
Наадмын нээлтэнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан, Батширээт сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан тэргүүтэй Биндэр, Дадал, Батширээт, Цэнхэрмандал сумын 100 гаруй ардын авьяастан оролцсон юм.
Наадам буриад ардын дуу, “Буриадын хүний нэг өдөр” жүжигчилсэн тоглолт, буриад түмний гар урлал бүхий үзэсгэлэн худалдаа, орчин үеийн дуулаач, дуу зохиогч, хувцас загвар, үлгэрч, ерөөлч, эссэ, яруу найраг, “Дагина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн гэсэн 11 төрлөөр явагдаж, шилдэгүүдээ тодрууллаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг