Шинжилгээнд хамрагдсан 379 иргэний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын зургаанаас хойш Улаанбаатар хотоос Дорнодод ирсэн гэж 1098 иргэн бүртгүүлээд байна. Тэднийг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулах ажлыг “Асралт үйлс”, “Мянган
жаргалан”, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл
мэндийн төвүүдэд зохион байгуулж дууслаа. Одоогийн байдлаар 379 иргэний
шинжилгээ бүгд сөрөг гарсан гэж мэдээлэв. Шаардлагатай иргэдэд PCR шинжилгээ хийж байна.
Дархан, Сэлэнгэ аймгаас ирсэн иргэд ЭМГ-ын
7058-3355 7058-3366 дугаарын утсанд хандан бүртгүүлэх шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.