Г.Энхцэцэг: Эргэлзээтэй шинжилгээ гэж үзэн баталгаажуулахаар PCR шинжилгээ авч ХӨСҮТ-д явуулсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр хийдэг жолоочид “Ковид-19”-ын тандалт судалгааны түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан гэх мэдээллийн дагуу Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэгээс тодрууллаа.
"Замын-Үүдээр ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч нарын биед 10 хоног тутамд тандалт судалгааны түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийдэг.
Энэ бол хүний биед “Ковид-19”-ийн вирус биед байгаа эсэхийг шинжилдэг тест. Энэ шинжилгээний магадлал нь 100 хувь биш. Тестээс хамаарч ная орчим хувьтай ч гарах тохиолдол бий. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд эргэлзээтэй шинжилгээ гардаг.
11 дүгээр сарын 14-ний тохиолдол бол эргэлзээтэй шинжилгээ гэж үзэж үүнийг баталгаажуулахын тулд PCR шинжилгээ авч Халдварт өвчин судлалын Үндэсний төвд явуулсан. Шинжилгээний хариу удахгүй гарна" гэв.