Дотуур байрны хүүхдүүдийг гараас гарт хүлээлгэн өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас орон нутгийн хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм баримтлах, хичээл сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах тал дээр анхааран ажиллаж байна.
Сургалтын үйл ажиллагаа зогссон учраас дотуур байрны хүүхдүүдийг гэртээ харих аюулгүй байдлыг бүрдүүлж гараас гарт хүлээлгэн өгчээ. Аймгийн хэмжээнд 46 дотуур байранд байгаа 3599 сурагчийг эцэг эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Энэ сарын 13-ны 12.00 цагийн байдлаар Рэнчинлхүмбэ сумын дотуур байранд 4 хүүхэд байна гэсэн мэдээллийг БСУГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн учраас үйл ажиллагааг явуулах төлөвлөлтийг хийж сүлжээ, холбоо байхгүй сурагчдад сургалтыг хүргэх бодлого зохицуулалтыг хийж байгаа ажээ.