Хязгаарлалтад ороогүй байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын А/671 тоот захирамжийн дагуу
Орхон аймгаас гарах болон орох авто замын хөдөлгөөнийг тав хоногийн
хугацаанд хязгаарлалаа.
Хөл хорионы тав хоногийн хугацаанд томоохон хүнсний худалдааны төв, хэвлэл
мэдээллийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, аймаг сумын ИТХ,
ЗДТГ болон арилжааны
банк, Харилцаа холбоо, Шуудангийн газар, тусгайлсан чиг үүрэг бүхий газрууд,
Шүүх прокурорын газар болон Эрдэнэт үйлдвэр, Төмөр замын Эрдэнэт өртөө,
Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК, Хот тохижуулах газар хэвийн ажиллана.