Европын комисс “Amazon”-г шалгаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /TASS/.
Европын комисс Америкийн “Amazon” компанийн эсрэг явуулах монополийн эсрэг хоёр дахь мөрдөн
шалгах ажиллагааг эхлүүлжээ. Герман, Францын онлайн худалдааны зах зээлд давамгайлсан
байр сууриа урвуулан ашигласан гэж үзсэнтэй холбоотойгоор “Amazon” компанийг шалгаж байгаа аж. Энэ тухай Европын комиссын орлогч дарга Маргрете
Вестагер мэдэгдсэн байна.
“Хоёр дахь мөрдөн шалгалт нь “Amazon” компанийн бизнесийн үйл ажиллагааг судлахад чиглэсэн. “Amazon”-ы үйлчилгээнүүдийг ашиглах журам нь пламтформийнх нь хувийн худалдагчдын
эрхийг нь зориуд хохироож байна. Франц, Германд гэхэд л “Amazon” компани цахим жижиглэн худалдааны зах зээлд онцгой чухал
байр суурь эзэлдэг” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
Тус компани руу Европын комисс эсэргүүцлээ илэрхийлсэн захидал илгээсэн бөгөөд хуулийн үндэслэлтэй хариу ирнэ гэж найдаж байгааг Маргрете Вестагер онцлон тэмдэглэжээ.
АНУ-тай
өрнүүлэх харилцаа
Цагаан ордонд Жозеф Байдены засаг захиргаа гарсны дараа
АНУ-тай харилцаагаа сайжруулна гэж Европын холбооны эрх баригчид найдаж байгаа
бөгөөд монополийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах
нь энэ харилцааг хүндрүүлнэ гэж үзэхгүй байгааг Вестагер
дурджээ.
"АНУ-д бизнесийн үйл ажиллагаа нь улс орныхоо хэм
хэмжигдэхүүнд нийцүүлж мөрдөгдөх ёстой бол Европын холбоонд мөн л өөрийнх нь
журамд нийцэх ёстой учир энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь АНУ, Европын Холбооны
харилцаанд нөлөөлнө гэж би бодохгүй байна. Арилжаатай холбоотой мөрдөн шалгах
ажиллагаанд улс төр хамааралгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.