Төсвийн орлого өмнөх онтой харьцуулахад 19.6 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-11 14:52:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтэс энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. 

Эхний арван сард Орхон аймагт төсвийн орлого 19.6 хувь, хадгаламжийн үлдэгдэл 16.4, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 4.8, борлуулалт 4.7  хувиар нэмэгдсэн байна. Мөн барилга угсралт, их засварын ажил 58.9, нийгмийн даатгалын сангийн орлого 15.2, худалдаа, нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 11.1, эрүүл мэндийн нийт үзлэг 0.1 хувиар нэмэгдсэн байна. Харин гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  28.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эхний арван сарын байдлаар эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 539.6 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар нэмэгджээ. Нийт үзлэгийн 36.2 хувийг буюу 195.6 мянган хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.

相关新闻