Сум хоорондын хөдөлгөөнийг хаахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Улсын Онцгой
комиссын шийдвэрүүдийг үндэслэн аймгаас орж, гарах хөдөлгөөнийг түр
хязгаарлалаа. Харин аймаг дотроо буюу сум хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг хаахгүй
байхаар шийдвэрлэлээ.
Мөн олон нийтийг
хамарсан үзвэр үйлчилгээ, сургалтын үйл ажиллагааг зогсоолоо.
Харин худалдаа,
үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана, ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх зөвлөмжийг мөрдөж ажиллахыг
анхааруулав.