ХАА-н салбарын анхан, дунд шатны уялдаа холбоог сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-11 09:27:43
Дорнод /МОНЦАМЭ/. ХАА-н салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж анхан, дунд шатны уялдаа холбоог сайжруулах тал дээр санал бодлоо солилцов.
Түүнчлэн энэ үеэр сумдын Хөдөө аж ахуйн тасгуудын өнгөрсөн оны ажлыг дүгнэж, энэ онд аймгийн хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гаргасан ололт амжилтыг танилцуулсан байна. Зөвлөгөөнд 14 сумын Хөдөө аж ахуйн тасгийн 32 дарга, мэргэжилтэн оролцжээ. Сургалтад оролцогчид хүнс, бэлчээр, газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр гээд тус салбарын хүрээний бүхий л асуудлаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилт, тулгамдаж буй асуудлуудаараа хэлэлцүүлэг өрнүүлжээ.
相关新闻