Төрийн албаны ерөнхий шалгалтад орсон хүмүүсийн зөвхөн 27 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс
төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Өлгий хотод зохион
байгууллаа.
Шалгалтад орохоор
644 хүн бүртгүүлснээс 523 хүн орж, ерөнхий мэдлэг, монгол хэл, монгол бичиг, дүн
шинжилгээ хийх чадвар гэсэн гурван үзүүлэлтээр мэдлэгээ сорьсон байна. Үүнээс 146
иргэн буюу 27,7 хувь нь тэнцжээ.
«Шалгалтыг төрийн
албаны ерөнхий шалгалтад бэлтгэх гарын авлагын хүрээнд авсан боловч үр дүн
тааруу гарлаа. Шалгалтад орсон хүмүүсийн бэлтгэл хангалтгүй байсан» гэдгийг Төрийн
албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол онцлов.
Төрийн албаны
шалгалтыг зохион байгуулахад хамтран ажилласан салбар комисс, дэд ажлын
хэсгүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Цахилгаан, шугам, сүлжээний газар, Цагдаагийн газрын хамт олонд талархаж байгаагаа тэрээр хэлэв.