МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг оюутны спортын V их наадмын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-08 16:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжин ажиллаж буй Монголын оюутны спортын V их наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар МУИС-ийн Шонхорууд баг түрүүлж алтан медалийн эзэд болж байна.



Монголын оюутны спортын V их наадмын эрэгтэй аваргын төлөөх тулаанд хэдхэн минутын өмнө МУИС-ийн баг, ИЗОУИС-ийн Бүргэдүүд багийг 95:78-аар хожиж аваргын алтан медалийн эздээр тодорлоо.



Шонхоруудад 69:48-аар хожигдсон Отгон тэнгэр их сургуулийн баг оюутны спортын V их наадмын мөнгөн медалийн эздээр шалгарлаа.


Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг 91:48-аар МҮИС-ийг хожиж хүрэл медалийн эзэд болов.



Эрэгтэй сагсан бөмбөгчдийн тэмцээнд медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн Шилүүснүүд баг, Мон-Алтиус БТДС-ийн Арслангууд багийг 66:62-оор хожиж Монголын оюутны спортын V их наадмын хүрэл медаль хүртэж байна.





相关新闻