Орхон аймгийн Засаг даргаар С.Батжаргалыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-11 11:13:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог. Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томиллоо. Захирамжийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд танилцуулсан юм. Үүний дараа 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгыг Орхон аймгийн 13 дахь Засаг дарга С.Батжаргал гардууллаа

 

相关新闻