Таван салаа бага сургууль хичээлийн шинэ байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат багш Ш.Жанайн нэрэмжит Дэлүүн
сумын Таван салаа бага сургууль хичээлийн шинэ байртай боллоо.
Аймгийн төвөөс 180 км, Дэлүүн сумын төвөөс 28 км зайд оршдог бага сургуульд тус сумын 5, 6 дугаар багийн
иргэдийн хүүхдүүд суралцдаг юм.
Сургуулийн барилгыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 250 сая төгрөг
гаргаж санхүүжүүлсэн байна. Харин барилга угсралтын ажлыг «Көктас» компани
гүйцэтгэжээ.
Хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор алслагдсан бүс нутагт аж төрдөг малчдын
хүүхдүүд тохилог орчинд чанартай боловсрол эзэмших боломж бүрдэж байгааг албаны
хүмүүс хэлж байна.