“Ногоон гэрэл – Цагаан шугам” тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн газар, ГБХЗХГ-аас Арвайхээр сумын ЕБС-ийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл – Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг багаас нь олгох зорилго бүхий тус тэмцээнд 4 сургуулийн 40 гаруй сурагч оролцож, гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сорьж байгаа юм.
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга О.Пүрэвдорж оролцож тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний дүн өнөөдөр гарна.