Ханиад, томууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор ханиад томууны өвчлөл ихэсчээ. Аймгийн хэмжээнд амбулаторийн 4.2 хувийг, түргэн тусламжийн 5.2 хувийг томуу, томуу төст өвчлөл эзэлж байна. Энэ нь өнгөрөгч долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тохиолдолд уушгины хатгалгаа болон хүндэрч байгаа учраас бага насны хүүхдийг дулаан хувцаслах, амны хаалт байнга зүүх шаардлагатай байгааг аймгийн ЭМГ-ын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа хэлж байлаа.
Тиймээс бүх байгууллагын удирдлагыг хамруулсан цахим хурал хийх болон сургууль, цэцэрлэгүүдээр сургалт зохион байгуулж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байгаа гэж ЭМГ-аас мэдээллээ.