"Анна Каренина" жүжгийг 16 мянган хүн үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-05 10:59:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн намар цагийн нээлт “Анна Каренина” сонгодог жүжгээр нээж, тус жүжгийг 10 дугаар сарын 3-наас 31-нийг дуустал амжилттай тоглож өндөрлөлөө.

Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Анна Каренина” жүжгийг энэ хугацаанд урлаг, утга зохиол сонирхогч 16 мянган хүн үзжээ.

Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллав. Жүжигчин Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээж, Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглолоо.

相关新闻