Орхон аймагт сүүлийн хоёр жилд гамшигт, аюулт үзэгдэл буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга
С.Батжаргал, ЗДТГ-ын Төрийн захиргааны
удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд нар Онцгой байдлын газарт энэ сарын 4-нд ажиллалаа.
Энэ үеэр Онцгой
байдлын газраас аюулт үзэгдэл буюу гамшгийн шинж чанартай дуудлага болон тайлан
мэдээг танилцуулсан. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд
гамшигт аюулт үзэгдлийн гаралт буурсныг онцоллоо. Тодруулбал, 2019 онд газар хөдлөлтийн чичирхийлэл огт гараагүй бол 2020 онд хоёр, техникийн болон ахуйн осол 2019 онд 9 гарсан бол энэ онд тав бүртгэгджээ. Мөн 2020 онд үер, усны гамшиг нэг, галын дуудлага 2019 онд 88, 2020 онд 76 гарсан буюу гамшиг, аюулт үзэгдлийн тоо 13.6 хувиар буурсан байна.
ОБГ-ын дарга хурандаа Г.Ганбаатар хэлэхдээ, “ Гамшгийн менежментийг сайжруулах хууль эрх зүйн орчин
бүрдсэн нь
давуу талтай ч үер усны аюулаас урьдчилан
сэргийлэхэд
чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй зохион
байгуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Аймгийн Онцгой байдлын газар нь энэ онд чанарын
удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн
шилдэг байгууллагуудын нэгээр шалгарчээ.