Дорноговь аймгийн Засаг даргаар О.Батжаргалыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 10 дугаар сарын 28-нд болсон Дорноговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Дэлгэрэх сумаас сонгогдсон төлөөлөгч О.Батжаргалыг 100 хувийн саналаар дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж О.Батжаргалыг Дорноговь аймгийн Засаг даргаар томилжээ. Шинэ засаг дарга 11 дүгээр сарын 04-нд тамгаа гардан авч албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо.
Очирпүрэвийн Батжаргал
1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр
төгссөн бөгөөд “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, гүйцэтгэх
захирлаар ажиллаж байсан.