“Ятгах тусам нягтал-2” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн
ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк, Голомт банктай хамтран “Ятгах тусам
нягтал-2” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 26-ны өдрөөс орон даяар зохион
байгуулж байна.
Уг ажил нь санхүүгийн
залилан, луйвраас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн болон санхүүгийн
мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар
мэдлэг, ойлголт өгөх зорилготой.
«Баян-Өлгий аймгийн хэмжээнд залилах гэмт хэрэг 2015 онд 4, 2016 онд
2, 2017 онд 6, 2018 онд 14, 2019 онд 34 гарсан. 2020 оны эхний 10
сарын байдлаар 31 гэмт хэрэг бүртгэгдээд байгаа бөгөөд нь энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсөн нэмэгдэж байна. Иргэдийн хувьд бага мөнгөөр
өндөр ашиг хүртэх сонирхол нэмэгдсэнтэй холбоотой сүлжээний залилангийн хэргүүд
ихэссэн»
хэмээн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад
Ч.Ганцэцэг хэлэв.
Иргэд сүлжээний гэх тодотголтой
залилангийн хэрэгт өртөж их хэмжээгээр мөнгө алдах, үл таних хүнд өөрийн
дансыг ашиглуулан гүйлгээ хийлгэх, виз гаргуулах, зээл авах, зээл чөлөөлөх
нэрийн доор цахим орчинг ашиглан залилах гэмт хэргүүд олноор бүртгэгдэн шалгагдаж байгааг тэрээр онцлов.
Иймээс иргэд гэмт хэргийн
хохирогч болж, сэтгэл санаа, эд материал, цаг хугацаагаа алдаж хохирохоос
өмнө хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх ажлуудыг “Ятгах тусам нягтал-2” арга
хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах ажээ.