Баянхонгор сумын Засаг даргад Ж.Мөнхсоёлын нэрийг дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр олонхийн санал авч сонгогдсон шинэ бүрэлдэхүүн анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Баянхонгор сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, Баянхонгор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаанууд болсон юм.
Ийнхүү хуралдаанаар Баянхонгор сумын ИТХ долоон тэргүүлэгчтэй байхаар тогтож, тэргүүлэгчдээр Д.Нямхүү, С.Батцэрэн, Д.Ууганцэцэг, Г.Амгаланбаатар Д.Баттулга Д.Цэдэвсүрэн нарыг сонгон батлав. Сумын ИТХ-ын даргаар М.Насанбатыг, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчид МАН-ын бүлгээс Ж.Мөнхсоёлыг, АН-ын бүлгээс Б.Цолмон нарыг нэр дэвшүүлэн Ж.Мөнхсоёл олонхын саналыг авснаар Баянхонгор сумын Засаг даргаар улираан томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар болжээ.
Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгчид ирэх дөрвөн жил аймаг, орон нутагтаа олон чухал ажлуудыг авч хэрэгжүүлэн, бодит үр бүтээмжтэй, ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ.